• ХЭРЭГЛЭЭГ ШҮТСЭН ЦАГААН САР, ХАВТГАЙРСАН ЗОЛГОЛТООС ТАТГАЛЗАХЫГ УРИАЛЛАА

    2020-02-13 590

    Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо, Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн клуб хамтран ХЭРЭГЛЭЭГ ШҮТСЭН ЦАГААН САР, ХАВТГАЙРСАН ЗОЛГОЛТООС ТАТГАЛЗАХ УРИАЛГЫГ Засгийн газар, олон нийтэд хандан нэгдүгээр сарын 29-ний өдөр гаргалаа.”Эдийн засгийн мэргэшсэн сэтгүүлчдийн клуб” нь сонин, вэб сайт,телевиз, радио зэрэг хэвлэл мэдээллийн эдийн засгаар дагнан бичдэг сэтгүүлчдийн нэгдэл бол “Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо” нь улс төр, эдийн засаг, байгаль орчин, хүний эрхийн чиглэлээр бичдэг  сэтгүүлчдийн санаачлагаар өнгөрсөн 2019 оны сүүлээр албан ёсоор байгуулагджээ. Тус холбоо нь олон нийтэд Тогтвортой хөгжлийн талаарх боловсрол, мэдлэг, мэдээллийг түгээх, сэтгүүлчдийг чадавхижуулах, тогтвортой хөгжлийн төлөө идэвхитэй үйлдэл хийх давалгааг өрнүүлэх, үйлдэл хийгчийг олон нийтэд сурталчлан танилуулах, үйл ажиллагааг нь түгээн дэлгэрүүлэх ажлыг хийж эхлээд байна.

    2020.01.30

     

    © 2020 он. journalistsforsdg.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

    Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК