• АХБ:Тогтвортой хөгжлийн төлөөх үйл ажиллагаанд сэтгүүлчдийн манлайлал чухал гэлээ

    2020-02-21 250

    Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчөөр томилогдоод удаагүй байгаа Павит Рамачандран монголын сэтгүүлчдийн төлөөллийг хүлээн авч уулзан, бодлого, үйл ажиллагаагаа танилцууллаа.

    Тус уулзалтад Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбооны төлөөлөл оролцож хамтран ажиллах боломж нөхцлийн талаар мэдээлэл солилцлоо.

    Тогтвортой хөгжлийн төлөөх бодлого, үйл ажиллагаанд  сэстгүүлчдийн манлайлал чухал гэдгийг тэрээр онцоллоо.

    АХБ улс орны өмнө тулгарч буй нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг. Энэ дэмжлэгээ үргэлжлүүлэхийн зэрэгцээ жендэр, уур амьсгалын өөрчлөлт, хувийн хэвшил зэрэг шинэ чиглэлүүдэд үйл ажиллагаагаа өргөжүүлнэ. Мөн Монгол Улсад үзүүлэх АХБ-ны дэмжлэг туслалцаанд мэдлэг болон инноваци түлхүү байр суурь эзлэх болно гэж ноён Павит Рамачандран мэдэгдлээ.

    Тэрээр хөдөөгийн хөгжил, байгаль орчин, эрчим хүч, усны нөөцийн удирдлага зэрэг бүс нутгийн хэмжээний томоохон төсөл боловсруулж, удирдан хэрэгжүүлсэн  23 жилийн туршлагатай мэргэжилтэн юм байна. Өмнө нь АХБ-нд бүс нутгийн хамтын ажиллагааны зөвлөх, АНУ-ын менежментийн зөвлөх компанид уур амьсгалыг өөрчлөлтийг бууруулах стратеги, эрчим хүчний бодлогын зөвлөхийн албыг хашиж байжээ.

    Азийн хөгжлийн банк нь Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаад 28 жил болж байна.

    © 2020 он. journalistsforsdg.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

    Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК