• Ногоон бизнес:Залуу бизнес эрхлэгчид шинэ технологийн тусламжтайгаар кактуснаас савхин материал гарган авчээ

    2020-02-28 305

    Арьсан хувцас эдлэл нь хүрээлэн буй орчинд хор хөнөөл ихтэй.

    Олон улсын амьтны эрхийг хамгаалах PETA байгууллагаас мэдээлснээр дэлхийд арьс ширний үйлдвэрлэлийн чиглэлээр нэг тэрбум гаруй амьтад амь үрэгддэг байна.

    Амьтны амийг аваад зогсохгүй арьсан эдлэлийн үйлдвэрлэл нь байгаль орчинд их эхмжээний сөрөг нөлөөтэй. Арьсыг/савхи/ бүрэн боловсруулахад их хэмжээний ус зарцуулагддагаас гадна олон төрлийн химийн элемент ашиглагддаг.

    Тийм ч учраас арьсан хувцас эдлэл нь байгальд задардаггүй.

    Цагаан хоолтнуудын дурладаг хуванцар түүхий эдээр бүтсэн хуурамч савхи нь хүртэл дээрх асуудлыг шийдэж чаддаггүй аж.

    Тэгвэл Adriano Di Marti компанийг үүсгэн байгуулагч, залуу бизнес эрхлэгчид арьстай шинж чанараараа адилхан материалыг шинэ технологийн тусламжтайгаар кактус цэцэгнээс авчээ. Кактусны их бие нь хатуу,өргөстэй боловч бүрэн боловсруулсны дараа хүний арьсанд мэдрэгдэх нь жинхэнэ арьстай адилхан байдаг байна.

    Элсэн цөлд ургадаг бөгөөд ингэж ургахдаа бага хэмжээний чийглэг шаарддаг учир боловсруулах явцад ч бага ус зарцуулагддаг.

    Сонирхуулахад, кактусын төрөлх нутгийг Мексик гэж үздэг бөгөөд жилд дунджаар 5-10 удаа цэцэглэдэг.

    Мөн тус компаниас кактуснаас гаргаж авсан арьсаа эко аргаар төрөл бүрийн өнгөнд оруулахын  хамт эдэлгээний хугацааг уртасгадаг технологийг нэвтрүүлжээ. Ургамлаас бүтсэн учир байгальд хурдан задрана.

    Эх сурвалж:indiatimes

    © 2020 он. journalistsforsdg.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

    Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК