• Уур амьсгалын өөрчлөлт нь цагаан баавгайг өөрийн бамбаруушаа идэхэд хүргэж байна

    2020-03-03 288

    Уур амьсгалын өөрчлөлт нь хамгийн эхэнд туйлын бүсүүдийн амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлж байна. Тухайлбал, Арктикийн цагаан баавгайнуудыг ижлээ идэх болжээ.

    Эрэгчин цагаан баавгай нь эмэгчин рүүгээ, эсвэл бамбаруушнууд руугаа дайран довтлох үзэгдлүүд гарах болсон байна.

    Агаарын хэм дулаарч, хүний оролцоотой үйл ажиллагааны дүнд Арктикийн мөсөн хавтангууд хайлж буй нь цагаан баавгайнуудын хоол хүнснийхээ төлөө ангуучилдаг байсан амьдрах орчинг оронгоор нь өөрчилжээ. Амьдрах орчин нь өөрчлөгдөсний улмаас хоол хүнсний хомсдолд орж байгаа юм.

    Москвагийн Экологи, хувьслын асуудлын Северцов институтийн цагаан байвгай судлаач Иля Мордвинцевийн хэлснээр “Баавгайн энэ төрлийн хувьд ижлээ идэх нь олон жилийн турш хөгжин хувьссаар ирсэн байгаа боловч үүн шиг явдал гарж байсан удаагүй. Цагаан баавгайн ижлээ идэх шинж чанар нэмэгдэж байна” гэлээ.

    Өмнө нь далайн мөсөн дээрээс далайн хав шүүрэн хооллодог байсан бол мөс нь хайлах болсноор ихэвчлэн эрэг орчмоор байх болсон байна.

    Мөн цагаан баавгайнууд алсан ижлээ цасанд буулж, нөөцлөх болжээ. Ингэх нь хүрэн баавгайнуудад түгээмэл байдаг боловч цагаан баавгайн хувьд ховор үзэгдэл ажээ.

    Эх сурвалж:Indiatimes

    © 2020 он. journalistsforsdg.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

    Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК