• Дэлхийн хүн ам хөл хорионд ороод буй үед ховор төрлийн далайн яст мэлхий эрэг дээр ил гаран,өндгөө дарж эхэлжээ

    2020-03-30 14146

    Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбооны http://journalistsforsdg.mn/ вэб сайт   дэлхийн хүмүүс хөл хорионд орсноор байгаль дэлхий хэрхэн сэргэж байгаа талаарх мэдээллийг цувралаар хүргэж байгаа билээ. Байгаль, нийгэм, эдийн засаг гурвын тэнцвэртэй харилцаанаас тогтвортой хөгжил бий болох бөгөөд хөл хорионоос үүдэн байгаль орчны тэнцвэрт байдал бага боловч сэргэж байгаа нь сайшаалтай. Гэхдээ нөгөө талаар шинэ коронавирусын тархалт дэлхий нийтэд  нийгэм, эдийн засгийн олон тулгамдсан асуудлыг авч ирэх нь ойлгомжтой болоод байна. 

    Эх сурвалж:Indiantimes

    Энэтхэгиийн Одиша мужийн нэгэн далайн эрэг дээр ховор төрлийн яст мэлхий мянга, мянгараа үүрлэж эхэлсэн нь дэлхийн хүн ам COVID-19 өвчлөлийн улмаас хөл хорионд орсноор байгаль дэлхий, ан амьтдад тайван амьсгалах боломж олдсоны нэгэн жишээ юм.

    Olive Ridley гэх ховор төрлийн тэнгисийн яст мэлхий нь арьс болон махныхаа улмаас анчдын гарт өртөх нь элбэг.

    Энэтхэг даяар 1.3 тэрбум хүн хөл хорионд ороод буй. Тэгвэл тус улсын Одиша мужийн Ганжам дүүрэгт байрлах Рүшикүляа далайн эргийн дагуу ховор төрлийн тэнгисийн яст мэлхийн/Olive Ridley/ зургаан километр урттай сүрэг үүрлэжээ.

    Одишагийн Зэрлэг ан амьтныг хамгаалах нийгэмлэгээс мэдээлснээр сүргээрээ үүрлэдэг ховор төрлийн яст мэлхийн 50 орчим хувь нь жил бүр тус бүс нутагт ирж үүрэлдэг гэнэ.

    Гуравдугаар сарын 22-ний өдрийн шөнийн хоёр цагаас эхлэн хоёр мянга гаруй эмэгтчин яст мэлхий тус далайн эрэг дээр гарч иржээ. Сонирхуулахад, эмэгчин яст мэлхийн хувьд өндгөө дарахаар жил бүр нэг л газрыг зорьдог гэнэ.

    Одоогийн байдлаар нийт 72 мянга орчим яст мэлхий тус эрэг дээр үүрээ ухаж,өндгөө дарахаар ирээд байна.

    Нэг үүр нь дунджаар 100 ширхэг өндөрний багтаамжтай бол дарах хугацааны хувьд 45 хоног байдаг байна.

    © 2020 он. journalistsforsdg.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

    Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК