• 2020 он бол үйлдэл хийх 10 жилийн эхлэл

    2020.01.01

    Тогтвортой хөгжлийн 17 зорилго  нь дэлхий нийтийн хэмжээнд бүх газар, хэн бүхний амьдралын чанарыг сайжруулахын хамт эх дэлхийгээ хамгаалах, ядуурлыг бууруулах даалгавар билээ.

    Өнөөдөр хэдий дэлхийн өнцөг булан бүрт өөрчлөлт хийгдсээр байгаа боловч тийм ч хангалттай биш байна. Тиймээс 2020 оноос эхлэн бид 2030 он гэхэд зорилгодоо хүрсэн байхын тулд шахуу хуваарьт шилжих хэрэгтэй.

    Тогтвортой хөгжлийн зорилгууддаа хүрч, тогтвортой дэлхийг бий болгоход бидэнд аравхан жил үлджээ. Энэ оны есдүгээр сард болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулган дээр дэлхийн улс орнуудын удирдагчид энэ арван жилийг тогтвортой хөгжлийн төлөө үйлдэл хийхийг уриалсан.

    2030 он гэхэд 17 зорилгынхоо хэрэгжилтийг хангасан байхын тулд энэ чиглэлийн санхүүжилтыг дайчлах,үндэсний хэмжээний хэрэгжилт бөгөөд байгууллагуудын чадавхийг сайжруулах, хэнийг ч ардаа үлдээхгүйгээ чуулганд оролцсон улс орнуудын удирдагчид амласан.

    НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нийгмийн бүх салбарыгТХЗ-ын төлөө илүү их манлайлал, илүү их нөөц, илүү ухаалаг шийдлүүдийг бий болгохоос гадна залуучууд, иргэний нийгмийн байгууллага, хувийн салбар, холбоо нэгдлүүдээс бүрдсэн хувь хүмүүсийг үйлдэл хийхийг уриалсан юм.

    Иргэний нийгэм, хувийн байгууллагын удирдлагууд ирэх оныг Тогтвортой хөгжлийг зорилгын хэрэгжилтийг хурдасгах “идэвхижилтийн жил” болгоход уриалаад буй. Улс орнуудын удирдагч нарыг өрөөний хамгийн буланд байгаа хүмүүст хүрэх хүчин чармайлтаа хоёр дахин нэмэгдүүлэх, орон нутгийн үйл ажиллагаа, инновацийг дэмжих, хүн байгалийн хоорондын харилцааг сэргээх, тогтвортой хөгжлийн төлөөх санхүүжилтын гарцыг нээхийг уриалж байна.

    2020-2030 онуудад бид нэмэгдсээр байгаа тэгш бус байдлыг бууруулах, охид, эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг шийдвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх нэн шаардлагатай.

    Арван жилийн өмнөхтэй харьцуулахад дэлхий даяарх хүмүүсийн аж ахуй, амьдрал сайжирсан нь гарцаагүй үнэн. Илүү олон хүмүүс эрүүл мэндийн үйлчилгээ авах боломжтой болж, илүү сайн боловсрол ззэмшиж,байнгын ажлын байртай болох боломж бүрдсэн. Гэсэн хэдий ч, тэгш бус байдал, уур амьсгалын өөрчлөлт бидний хоолойнд тулан иржээ. Хүртээмжтэй, тогтвортой эдийн засагт хийгдэж буй хөрөнгө оруулалт нь энэхүү хамтын хөгжилд чухал нөлөө үзүүлж чадна. Үүгээр дамжуулан улс төр, технологи, санхүүгийн шийдэлд ч хүрэх боломжтой. Харин эдгээр өөрчлөлтүүдийг тогтвортой хөгжлийн зорилгуудтай уялдуулахын тулд илүү их манлайлал, өөрчлөлт шаардлагатай.#ForPeopleForPlanet

     

     

     

     

     

     

    © 2020 он. journalistsforsdg.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

    Вэб хөгжүүлэгч Том-Амжилт ХХК